Thursday, June 7, 2007

Chinese workers




Гадаад иргэд Монголд дураараа ирээд ажил хөдөлмөр эрхдэх гэдэг бол бараг л бүтэхгүй зүйл. Хөгжингүй орноос ямар нэг хүн ажил горилж ирнэ гэсэн асуудал бол бүр байхгүй. Ажил хөдөлмөр эрхлэхээр ирсэн хүмүүс бол бидний сайн мэдэх манай урд хөршөөс ирсэн хятадууд. Тэд голдуу 3-6 сарын жуулчны виз аван манай оронд баяр хөөр болон хөл тавьдаг. Тэгээд л ажил хийхээр харлаад үлдэнэ. Сүүлийн үед харийнхан Монголд даварч, монголчууд эх орондоо харьд байгаа юм шиг амьдрах боллоо гэж үглэн суух хүмүүс цөөнгүй боллоо.
Саяхан гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, ТЕГ хамтран улсын хэмжээнд үзлэг шалгалт хийжээ. Үзлэгийн дүнг үзтэл бүр мэл гайхаж орхив. Нийт 35 орны 1000 гаруй хүнийг илрүүлж 140сая төгрөгний торгууль ноогдуулсан байх юм. Эдгээр хүмүүст хууль бусаар ажил олгосон нэлээдгүй ААН мөн илэрчээ. Тэгэхээр энэ асуудлын гол буруутан нь Монголд ажил хийхээр ирсэн гадаадууд уу эсвэл бид өөрсдөө юу гэдэгт байна. Бараг бид өөрсдөө л буруутай болж таарч байх шиг. Нуун дарагдуулж ажил олгосон ААН-ууд хэдэн төгрөгөөр торгуулаад өнгөрнө харин нөгөө хэдэн хятад ажилчид ачигдаад л нутаг буцна. Дахиад л ирнэ хөөгдөөд л гарна..

No comments: